Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ИРГЭДЭЭ СОНСОЁ-ХАМТДАА ШИЙДЬЕ”

2017-03-11

     Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол шийдвэр, авч байгаа арга хэмжээ болон ойрын үед хийх ажлын талаар иргэддээ танилцуулж хотын агаар, орчны бохирдлыг бууруулах бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Иргэдээ сонсоё-Хамтдаа шийдье” уулзалт хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн 1-ээс 20 дугаар хороонд 2017 оны 3 дугаар сарын 13-аас 15-ны хооронд зохион байгуулагдах тул иргэд та бүхэн идэвхтэй оролцоно уу.
     Хэлэлцүүлэгт Сүхбаатар дүүргээс нийслэл, дүүрэгт сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид, Сүхбаатар дүүргийн удирдлагууд оролцоно.
     “Иргэдээ сонсоё-Хамтдаа шийдье”

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%