Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙНХЭЭ БУЯН ЗАЯАГ ДААТГАВ.

2017-03-12

Өнөөдөр буюу Хаврын эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй хайрхандаа гарч  “Жанчивдэчинлин” хийдийн хамба Ж.Шинэндэнцэл тэргүүтэй лам нараар Хайрханыхаа санг тавиулж, идээ, будааны дээжээ өргөн дүүргийнхээ 35 мянга гаруй айл өрх, 170 гаруй мянган иргэд, 3800 гаруй Аж ахуйн нэгж байгууллага хамт олон, дүүргийнхээ Төрийн захиргааны ажилтан албан хаагчдынхаа буян заяа, ажил үйлсийг даатгалаа. 
Ирж буй Алтан унжлагат хэмээх тахиа жилд Монголчуудын маань  заяа буян өөдрөг байж, эе эвийг дээдэлж, өлзий буян нь дэлгэрч байх болтугай. 














Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%