Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Жаргалант сумын 12 багийн Засаг дарга нарыг албан ёсоор батламжиллаа

2017-03-14

Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Ц.Ганданповрон Жаргалант сумын 12 багийн Багийн Засаг дарга нарт батламж гардуулж, үр дүнгийн гэрээнд гарын үсэг үзэглэлээ. Жаргалант сумын Наран багийн Засаг даргаар И.Цэрмаа, Хайрхан багийн Засаг даргаар Б.Гантуяа,  Жаргалан багийн Засаг даргаар М.Мөнхцэцэг, Алагтолгой багийн Засаг даргаар Б.Нямсүрэн, Рашаант багийн Засаг даргаар С.Сапаргүль, Цамбагарав багийн Засаг даргаар Л.Отгонцагаан, Магсаржав багийн Засаг даргаар Ч.Болдсайхан, Тахилт багийн Засаг даргаар Д.Нямцэцэг, Баатархайрхан багийн Засаг даргаар Г.Насанжаргал, Буянт багийн Засаг даргаар Д.Байгалмаа, Бугат багийн Засаг даргаар Б.Түмэндэмбэрэл, Бичигт багийн Засаг даргаар н.Батэрдэнэ нарыг албан ёсоор батламжилж,ажилд нь нь амжилт хүслээ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%