Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төрийн дээд одон, медаль гардууллаа

2017-02-24

   Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Уурхайчин соёлын ордонд болж өнгөрлөө. XVII жарны "Алтан унжлагат" хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баяр, Эх орончдын өдрийг тохиолдуулан өөрийн эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж, улс эх орондоо олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд төрийн дээд одон медаль болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын шагналыг гардуулсан юм.
   Энэ удаад Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-оор 7, "Алтан гадас одон"-оор 35, "Цэргийн гавъяаны улаан тугийн одон" 2, "Алтан гадас одон"-оор 26 хүн энгэрээ мялаалаа. Мөн Монгол улсын засгийн  газрийн шагнал “Хүнс хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан”, "Байгаль орчны тэргүүний ажилтан”, “Онц тээвэрчин” цол тэмдгийг гардууллаа. 
   Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал болох "Цагаан арслан" цомын эзнээр "ОРХОН ТАРИА" ,"ТЭНГЭРИЙН ХИШИГ", "АВТО МАСТЕР" ХХК-ууд тодорсон юм. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%