Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдааны тов гарлаа

2017-03-10

    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 4 дүгээр хуралдаан 3 дугаар сарын 09-нд боллоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
1.  Аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан зарлах тухай
Аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдааныг 3 дугаар сарын 31-ны өдрийн 09 цагт хийх товыг Тэргүүлэгчид санал нэгтэйгээр баталлаа.
2. Эрдэнэт хотын усны алдагдлыг бууруулах талаар авах арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт
    Дээрх асуудлыг Хотын захирагчийн албаны дулааны инженер, мэргэжилтэн П.Болор танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор ХЗА-ны дарга М.Түмэнжаргал, “Эрдэнэт ус” ТӨХК-ийн инженер Ч.Мягмарсүрэн нар оролцлоо.
Аймгийн Засаг Даргын 2015 оны 12-р сарын 02-ны өдрийн А/326 дугаартай захирамжаар  ажлын хэсэг томилогдон усны алдагдал бууруулах ажлын төлөвлөгөөг боловсруулжээ. Нийт 20 нэр төрлийн ажил тусгагдсан. Үүнээс 9 ажил 90-100% хэрэгжилттэй, 4 ажил 30-45% хэрэгжиж буй, хэрэгжээгүй 7 ажил байгаа бөгөөд биелэлтийн явц 55% хувьтай байна. Усны алдагдлын гол эх үүсвэр нь усны даралт байдаг. Үүнийг Эрдэнэт үйлдвэр хийх ёстой огт хийгээгүй. Хотын төвийн бохир усны системд тоолуур суурилуулах асуудал байгаа. 35,0м3 усны 20,0м3 ус нь алдагдал болж байсан. Одоо 10,0м3 усны 5,0м3 ус нь алдагдал болж байгаа юм байна.
Тэргүүлэгчид төлөвлөгөөний биелэлт хангалтгүй гэсэн үнэлгээ тавьлаа.
3. Төлбөрийн хэмжээ тогтоох тухай
   Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Оюунгэрэл танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор Байгаль орчны газрын дарга С.Жаргалсайхан, ХМЦ-ын захирал Н.Батбилэг, бусад мэргэжилтнүүд оролцов.
   “Хөх Монгол” цогцолборын 2017-2019 онд олох орлогын тооцоо болон жил тутмын зардлыг танилцууллаа. Тэргүүлэгчид асуудлыг хэлэлцэж тооцоо судалгаа маш хангалтгүй байгаа тул сайжруулаад асуудлыг дахин оруулах тухайд санал нэгдлээ.
4. 2016 оны ой хээрийн түймрээс сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, 2017 онд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай
    ОБГ-ын дарга Г.Ганбаатар 2016 онд зохион байгуулсан ажлын тайланг танилцууллаа. Өнгөрсөн жил гэлтгүй ойрын 5-6 жил ой хээрийн түймэр гараагүй юм байна. Энд урьдчилан сэргийлэлт сайн байна гэж Тэргүүлэгчид дүгнэлээ. 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг дэмжиж, ОБГ-т хэрэгцээтэй байгаа зураг авалтын нисдэг төхөөөрөмж-дроны асуудлыг Засаг даргад танилцуулахаар боллоо. Төлөвлөгөөний биелэлтийг хангалттай гэж үнэлэн Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар тогтоолыг батлав.
5. Эрдэнэт ШУТП-ын төлөөлөн удирдах зөвлөлд өөрчлөлт оруулах, төсөв төлөвлөгөө батлах тухай
   Асуудлыг ШУТП-ын захирал Г.Энхбаяр танилцуулав. ТУЗ-ын даргыг аймгийн Засаг дарга байх ба төсөв төлөвлөгөөг төслийн дагуу дэмжиж Тэргүүлэгчид 100 хувийн саналаар дэмжин тогтоол гаргахаар боллоо.
6. Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд өөрчлөлт оруулах тухай
   Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-ийн захриал Д.Бүүвэйбаатар танилцуулав. Тэргүүлэгчид ТУЗ-ын бүрэлдэхүүнээс Б.Мөнхдалай төлөөлөгчийг ижил төстэй байгууллагын дарга гэдэг шалтгаанаар хасч бүрэлдэхүүнийг батлах тогтоол гаргалаа.
7. Нэрэмжит аяны II сарын ажлын товч тайлан, III сарын ажлын тухай
   Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Батбаяр АИТХ-ын нэрэмжит 2 дугаар сарын аяны тайлан, 3 дугаар сарын аяны төлөвлөгөөг танилцууллаа. Тэргүүлэгчид аяны товч тайлан, төлөвлөгөөг хэлэлцээд Хангалттай гэж дүгнээд 100 хувийн саналаар тогтоолыг батлав.
8. Ойгоос бэлтгэх модны хэмжээ тогтоох тухай
   Асуудлыг Байгаль орчны газрын дарга С.Жаргалсайхан танилцуулав. Асуулт, санал хэлэлцсэний дараа Тэргүүлэгчдийн нэгдсэн саналаар дэмжигдэж тогтоолыг батлав.
9.  Иргэний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөх тухай
   Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг асуудлыг танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Ажлын албаны Хуулийн зөвлөх хариуцсан ажилтан П.Одгэрэл оролцов.
   Иргэний зөвлөлийн гишүүнээр ажиллах хуулийн  хугацаа нь дууссан А. Б.Батжаргал, Т.Батзоригт нарыг чөлөөлж, Х.Бат-Эрдэнэ, Э.Мөнхжаргал, Б.Цэцгээ нарыг Иргэний зөвлөлийн гишүүнээр 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс  3 жилийн хугацаагаар томилох тогтоол гаргалаа.
10. Шагнах тухай
   Шагналын журмын дагуу материалаа бүрдүүлсэн нэр бүхий 8 хүнийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнуулахыг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг дэмжиж тогтоолыг баталлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%