Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Б.Мөнхдалай арга хэмжээ авахаа илэрхийллээ

2017-03-14

  Уртын гол багийн иргэн Б.Бүрэнтулгаас аймгийн ИТХ-д ирүүлсэн өргөдлийн дагуу аймгийн ИТХ-ын Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Б.Мөнхдалай энэ сарын 13-ны өдөр усны халиа үүсээд, шавар шавхай ихссэн гэх газар дээр очиж танилцлаа.
   Уртын гол багийн Баян тал хэмээх тэр хэсэг нам дор газар тул цас орсны дараа хайлж хүн, машин ч явж чадахааргүй шавар шавхай үүсдэг тул оршин суугчид тун хүнд нөхцөлд амьдарч байгаа талаар ярьж байлаа.
   Аймгийн ИТХ-ын Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Б.Мөнхдалай иргэдтэй ярилцаж, газар дээр нь очиж танилцаад холбогдох арга хэмжээ авахаа илэрхийллээ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%