Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ НИЙГМИЙН САЛБАРЫНХНЫ ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2017-03-14

2017 оны 03 сарын 10-ны өдөр  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр зохион байгуулагдсан “Аймгийн эрүүл мэндийн салбарын тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт нийгмийн салбарынхны хамтарсан хэлэлцүүлэг аймгийн Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэгт ДЭМБ-ын мэргэжилтэн,  АЗДТГ-ын НБХ-ийн дарга, Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ЭМГ, АНЭ-ийн удирдлагууд болон нийгмийн салбарт ажиллаж байгаа нийт 25 төлөөлөл оролцлоо. 
Хэлэлцүүлэгт оролцогчид 
  1. ЭМЯ, ДЭМБ-тай хамтран хийж байгаа энэ хэлэлцүүлгээр хамтрагч байгууллагуудын болон ЭМГ-ын мэргэжилтнүүд цаашид салбар хоорондын хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар хамтарч хэлэлцэх
  2. “Аймгийн эрүүл мэндийн салбарын тогтолцоог 2017-2021 онд бэхжүүлэх Дэд хөтөлбөр”-ийн боловсруулалтын явцыг танилцуулах
  3. “Аймгийн эрүүл мэндийн салбарын тогтолцоог 2017-2021 онд бэхжүүлэх Дэд хөтөлбөр”-т “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг тусган боловсруулахад санал авах зэрэг зорилготой оролцож тодорхой үр дүнд хүрч ажиллаа.

 

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%