Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгуулийн Ерөнхий хорооноос сургалт зохион байгуулж байна

2017-03-15

Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгох Сонгуулийн аймаг, сумдын сонгуулийн хороо болон санал авах байранд ажиллах төрийн албан хаагчдад сертификат олгох сургалтыг Аймгийн ИТХ-ын Ажлын албатай хамтран зохион байгуулж байна.
Тус сургалт 2017 оны 3 дугаар сарын 15-16 -ны өдрүүдэд аймгийн төв Зуунмод хотод зохион байгуулагдах бөгөөд 27 сумаас тус бүр 4 төрийн албан хаагч оролцоно. 
Сургалтыг Сонгуулийн Ерөнхий Хорооны Мэдээлэл, арга зүйн хэлтсийн ахлах референт Т.Гүенбаатар, Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах шинжээч Ө.Одсүрэн нар удирдан явуулж байна. 

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%