ЗАРИМ ДҮҮРГҮҮДИЙН ИЖИЛ ТӨСТЭЙ ХУРЛЫН ХОРООДТОЙ ТАНИЛЦАНА
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо “Ёслол хүндэтгэл”-ийн танхимд хуралдлаа. Хуралд тус хорооны дарга Төлөөлөгч Б.Насанбат, гишүүн, Төлөөлөгч Ц.Дуламжав, Т.Идэрцагаан, Б.Мөнхбат, Д.Отгонбаатар, Ш.Батсүрэн нар оролцлоо. Энэ удаа дүүргийн Тохижилт үйлчилгээний компани, “Соён дрийм”ХХК, “Найши Трейд” ХХК-ны үйл ажиллагаатай танилцаж гарсан саналуудыг хэлэлцэн дүүргийн ИТХ-ын ажлын албанд хүргүүлэх, Нийслэл дүүргүүдийн хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороодын үйл ажиллагаатай танилцах төлөвлөгөө боловсруулан ажиллах талаар хуралдсан юм. ХОТ БАЙГУУЛАЛТ ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ХОРОО
Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд:
Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна.
Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.
санал өгсөн: 52