Дархан-Уул аймгийн Онцгой Комиссын гишүүд Дархан хотын үерийн далангийн бүрэн бүтэн байдалтай газар дээр нь танилцаж шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаар шийдвэрлэв.Иргэдийн ухамсаргүй үйдлээс шалтгаалан хэд хэдэн газар хог асгаснаас болж далан битүүрч ус нэвтрэх боломжгүй болсон байна. Мөн үеэр уг далангийн ус тунгаагуурын бүрэн бүтэн байдлыг шалгаж цэвэрлүүллээ.
Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал: “Өнгөрсөн жил яг өдийд үерийн ус хальсны улмаас энэ тунгаагуурыг ус давж Дархан сумын 15 дугаар багийн хэсэг айл усанд автсан. Энэ жил урьдчилан сэргийлж тунгаагуур хоолойг өндөрлөх ажлыг Дархан Дулааны Сүлжээ ТӨХК-ийн засварын хэсгийнхэн гүйцэтгэж шар усны үерээс сэргийлж өгсөнд тус компанийн хамт олонд талархал илэрхийлье” гэв. Ийнхүү аймгийн Онцгой комисс Дархан хотыг тойрсон үерийн далангуудын бүрэн бүтэн байдалтай танилцсаны дараа Дархан сумын ЗДТГ-аас сумынхаа нийт иргэдэд хандаж сэрэмжлүүлэг гаргаж зарлалаа. Уг сэрэмжлүүлэгт “Дархан сумын нутгаар энэ өвөл цас их хэмжээгээр орж гуу жалганд хуримтлагдан хунгарласан тул энэ сарын цаг агаарын мэдээгээр өдөрт дунджаар 0-градус хүрч дулаарч цас хайлж шар усны үер буух эрсдэл үүсч болзошгүй байна. Иймд малчид, ард иргэдийг голын дагуу болон уулын ам, бэл даган бууж суурьшихгүй байх, ус орохоос хамгаалсан суваг, шуудуу татаж шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болзошгүй эрсдэлээс өөрийн амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөө хамгаалж болгоомжлохыг анхааруулж байна” гэжээ.