Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэний танхимд ээлжит хэлэлцүүлэг боллоо

2017-03-17

2017-2020 онд хэрэгжүүлэх Аймгийн "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр", "Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дэд хөтөлбөр"-ийн  хэлэлцүүлгийг НБХэлтэс, ХХҮГазартай хамтран нутгийн удирдлагын ордны сургалтын танхимд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт ААНБ-ын ХАБ-ын мэргэжилтэн ТББ-ын төлөөлөл зэрэг 32 хүн оролцов. Иргэд дээрхи хөтөлбөрийн төслийн мэдээллийг  ИТХурал болон АЗДТГ-ын цахим хуудаснаас авч болно. Дараачийн хэлэлцүүлэг 2017 оны 3 сарын 20 нд 10 цагаас ИНБ-уудын төлөөлөгч нарын дунд болох юм. ТББ уудыг чадавхижуулах асуудал хэлэлцэгдэнэ. Үйл ажиллагаа явуулж байгаа болон бүртгэлтэй ИНБ-ууд оролцоно уу
Иргэний танхим. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%