Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 3-Р ХУРАЛДААН БОЛЛОО

2017-03-18

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн гуравдугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон тэргүүлэгчдийн тогтоолын биелэлт, хүүхдийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, нийтлэг журмыг шинэчлэн батлах, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Хоггүй Налайх” сарын аян зарлах тухай тогтоолын биелэлт, Орон сууц аж ахуйн нэгж байгууллагын цэвэр, бохир усны үнэ тарифыг нэмэгдүүлэхээр гаргасан “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын санал, Хөрөнгө оруулалтад иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх тухай, “Алдарт эх” одон медалиар шагнуулахаар тодорхойлох тухай, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулсан “Иргэдээ сонсъё” аяны хүрээнд хийсэн ажлын тайланг хэлэлцэх, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Шагналын журмыг шинэчлэн батлах тухай” тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай авч хэлэлцэж, хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэх талаар тэргүүлэгчид өөрдсдийн байр сууриа илэрхийлж, санал хэлсэн юм.

Тэргүүлэгч Б.Сампилноров “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэдийг ажлын байраар хангахын тулд иргэдийн бүлгийг дэмжиж, заавар зөвлөгөөгөөр ханган хамтарч ажиллахад анхаарч ажиллах хэрэгтэй” гэв.

 

Дүүргийн хэмжээнд алдарт эхийн 1-р одонгоор 5 эх, алдарт эхийн 2-р одонгоор 102 эх шагнуулахаар тодорхойлогдов. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулсан “Иргэдээ сонсъё” аяны хүрээнд хийсэн ажлын тайланг хэлэлцэж, иргэдээс гарсан санал хүсэлтийг дүүргийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхийг даалгалаа. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Шагналын журмыг шинэчлэн батлах тухай” тогтоолд 2 зүйл заалтаар өөрчлөлт оруулахаар болов.  

Хуралдааны үеэр Налайх дүүргийг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, тэргүүлэгч Г.Баттөмөрт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл” хүртээв.

 

  

 

 НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%