Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Волейболын спортын мастер Р.Дугарсүрэн нэрэмжит Зүүн бүсийн идэрчүүдийн аваргын шалгаруулах тэмцээн боллоо

2017-03-20

2017 оны 03 дугаар сарын 18

Батширээт сумын харьяат Волейболын спортын мастер Ахмадын улсын гурван удаагийн аварга, багш сурган хүмүүжүүлэгч Р.Дугарсүрэнгийн нэрэмжит Зүүн бүсийн идэрчүүдийн аварга шалгаруулах волейболын тэмцээн Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн оролцож ахмад тамирчиндаа хүндэтгэл үзүүллээ. .Р.Дугарсүрэн нь спортын мастер нэрт дасгалжуулагч Г.Базарсад,Ш.Даржаа,С.Батсүх нартай мөр зэрэгцэн тоглож улсад гурвантаа түрүүлж байсан манай сумаас волейболын спортоос төрсөн 29 мастеруудын нэг юм.

Энэ үеэр Р.Дугарсүрэн   Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнуулсан байна. Мөн ахмад мастерыг   хүндэтгэн Монгол улсын хөдөлмөрийн баатар Ч.Насантонтох багш, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Наранбаатар, Эрүүл мэндийн гавьяат ажилтан Сүрэнхорлоо нар хүрэлцэн ирсэн нь тэмцээний оргил үе байлаа.


Монгол улсын хөдөлмөрийн баатар Ардын багш Ч.Насантогтох, БТСУХорооны даргаар он удаан жил ажиллаж байсан спортын гавьяат дасгалжуулагч Наранбаатар, Спортын анагаах ухааны ахмад зүтгэлтэн Эрүүл мэндийн гавьяат ажилтан Сүрэнхорлоо нартын хамт.


Сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн болон Хэнтий аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлэх үеэр


спортын мастер Ахмадын улсын гурван удаагийн аварга, багш сурган хүмүүжүүлэгч Р.Дугарсүрэн.


сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн /тэмцээний нээлт/

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%