Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын ИТХ-ын Хороодын ажиллах журам

2017-03-20

Сумын  ИТХ-ын  2016 оны . . .  дугаар сарын
. . . -ны  өдрийн ээлжит  . . . . дугаар хуралдааны
                                                                                   . . .  тоот тогтоолын  хавсралт

ДАРХАН СУМЫН  ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ХОРООДЫН АЖИЛЛАХ ЖУРАМ

Сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Хороод нь хариуцсан ажлын чиглэлүүдээ Монгол Улсын Засгийн Газар, аймаг, сумын Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулахын хамт хэрэгжүүлэх ажлыг жил бүрийн сум, багийн Засаг дарга нарын  төлөвлөгөөнд тусгуулан, түүнд хяналт тавьж ажиллахад энэхүү журмын зорилго оршино.
1.    Хороо бүр хариуцсан ажлын хүрээнд асуудал нэг бүрт тодорхой зорилт дэвшүүлэх, түүндээ хүрэх, уг ажлыг сайжруулах, хууль тогтоомжид заагдсан хэмжээнд байлгах талаар бүрэн эрхийн хугацаанд жил, улирал тутам төлөвлөж, сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргаар батлуулан хэрэгжүүлж, гүйцэтгэлийг нь дараа улирлын эхний 10 хоногт багтаан Тэргүүлэгчдэд танилцуулж, тайлангаа бичгээр ирүүлнэ.
2.    Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар, шаардлагатай гэж үзвэл Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлуудыг урьдчилан судалж, Хороон дээрээ хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт гарган, шийдвэрт тусгах оновчтой санал боловсруулан оролцоно.
3.    Хууль тогтоомжуудад тусгагдсан Хурал, Тэргүүлэгчид, Төлөөлөгчийн бүрэн эрхийг сайтар судалж, түүний хэрэгжилтэнд хяналт тавих.
4.    Хууль тогтоомж, хуралдааны шийдвэрийг тойргийнхоо сонгогчдод хүргэж сурталчлах, биелэлтийг хянаж шалгах, тайлан мэдээ гаргах ажлын өгөгдсөн удирдамж, үүргийн дагуу хугацаанд нь гүйцэтгэнэ.
5.    Хариуцсан ажлын чиглэлээрээ багийн Иргэдийн Нийтийн Хурал, сумын Засаг даргын Тамгын газар, аж ахуй нэгж байгууллагууд, албан тушаалтнуудын үйл ажиллагаатай танилцах, үзлэг шалгалт хийх, мэдээ тайланг сонсох, шаардлагатай бол удирдамж боловсруулан, Хурлын даргаар батлуулан ажиллаж, зөвлөгөө, үүрэг даалгавар өгөх, албан шаардлага тавьж, биелэлтийг хангуулах, зарим тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх, хариуцлага тооцуулах арга хэмжээ авч болно.
6.    Хороод үйл ажиллагаандаа иргэд, сонгогчид, уг ажлыг хариуцан гүйцэтгэх болон хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтнуудыг аль болох өргөнөөр татан оролцуулна.
7.    Хариуцсан ажлын хүрээнд багтах асуудал бүрт байнгын судалгаа дүгнэлттэй байж, зайлшгүй шийдвэрлэх, зохицуулах шаардлагатай асуудал байгааг тухай бүр нь мэдээлж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллана.
8.    Хороо бүр улирал тутам үйл ажиллагаагаа нэгтгэн явуулдаг тогтсон өдөртэй байна.
9.    Хороодын эрхлэх асуудал

НЭГ:Сумын хөгжлийн бодлогын хороо
•    Өмч, төсөв, төлөвлөгөө
•    НӨУБ-ыг бэхжүүлэх, төлөвшүүлэх, төлөөлөгчидтэй ажиллах
•    Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа
•    Орон нутгийн өмчийн удирдлага зохицуулалт, ашиглалт хамгаалалт
•    Орон нутгийн төсөв, түүний гүйцэтгэл, хяналт
•    Санхүүгийн чадавхийг дээшлүүлэх
•    Статистикийн мэдээ, мэдээлэл  
•    Төрийн байгууллагуудын үйлчилгээний чанар

ХОЁР: Хүний хөгжил, нийгмийн бодлогын хороо
•    Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх
•    СӨБ, ЕБС, МСҮТ, Их дээд сургуулийн оюутан сурагч
•    Зорилтот бүлэгт  чиглэсэн бодлого
•    Боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан
•    Хүн амын эрүүл мэнд, нийтийн биеийн тамирын бодлого
•    Монгол хэл бичиг, үндэсний уламжлал, ёс заншлын талаар баримтлах бодлого
•    Сүм хийд, шашны байгууллагуудтай харилцах
•    Иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудтай харилцах

ГУРАВ:Үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээ, байгаль орчин, хот байгуулалтын хороо
•    Бүсчилсэн хөгжил
•    Барилга, хот байгуулалт, газрын кадастр, бүртгэл
•    Газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, байгалийн бусад баялаг
•    Орон нутгийн тусгай хамгаалалттай газар, бэлчээр, тариалангийн газар
•    Хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн бодлого
•    Хүнсний аюулгүй байдлыг хангах
•    Мал аж ахуй, малын даатгал, удмын сан, эрүүл мэндийг хамгаалах бодлого
•    Газар тариаланг эрчимжүүлэх бодлого
•    Ус, агаар, хөрсний бохирдлыг бууруулах
•    Усны бодлого, нөөцийн аюулгүй байдал
•    Хог хаягдал, дахин боловсруулалт
•    Ашигт малтмал, геологи, уул уурхайн холбогдолтой бодлого, эрэл хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлд  тавих хяналт
•    Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих бодлого
•    Түлш, эрчим хүч, зам тээвэр, шуудан, харилцаа холбоо
•    Орон сууц, нийтийн аж ахуй, СӨХ
•    Үйлдвэрлэл, үйлчилгээний техник, технологийн хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого

ДӨРӨВ. Хууль эрх зүй, өргөдлийн хороо
•    Эрх зүйн бодлого, туслалцаа
•    Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх түүний явцад хяналт тавих
•    Иргэний танхим
•    Хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа
•    Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
•    Шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах бодлого
•    Сумын Хурлын шийдвэрийн хэрэгжилт, хяналт, шалгалт
•    Олон нийтийн санал асуулга
•    Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх
•    Архи, тамхи, мансууруулах бодисыг хязгаарлах, хэрэглээг таслан зогсоох
•    Хүүхэд, гэр бүлийн  хүчирхийллийг бууруулах бодлого
•    Гамшгаас хамгаалах бодлого

ТАВ. Төсөл хөтөлбөр, гадаад харилцааны бодлогын хороо
•    Хурлын гадаад харилцаа  
•    Төрөөс олгож буй зээл, тусламж, сангийн олголтод хяналт тавих
•    Гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийн бодлого
•    Сумын хөгжлийн хандлагыг тодорхойлох, үндсэн чиглэл, хөтөлбөр, дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт  


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%