Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хүний хөгжил, нийгмийн бодлогын хороо

2017-03-20

ХОЁР: Хүний хөгжил, нийгмийн бодлогын хороо
Тус хороо 7 хүний бүрэлдхүүнтэй бөгөөд хорооны даргаар Төлөөлөгч С.Мөнхзул ажиллаж байна. Эрхлэх асуудлын хүрээнд:
•    Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх
•    СӨБ, ЕБС, МСҮТ, Их дээд сургуулийн оюутан сурагч
•    Зорилтот бүлэгт  чиглэсэн бодлого
•    Боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан
•    Хүн амын эрүүл мэнд, нийтийн биеийн тамирын бодлого
•    Монгол хэл бичиг, үндэсний уламжлал, ёс заншлын талаар баримтлах бодлого
•    Сүм хийд, шашны байгууллагуудтай харилцах
•    Иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудтай харилцах

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%