Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2017-03-21

2017.15-ний өдөр 16 цагаас сумын ИТХ-аас Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийт 35 иргэн оролцож санал бодлоо илэрхийллээ.

Хэлэлцүүлгийн өмнө сумын Эрүүл мэндийн төвөөс архи, түүний хор уршигийн талаар мэдээлэл өглөө.

Хэлэлцүүлгээр архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдээс аймгийн Засаг даргад тавьсан саналыг иргэдээр хэлэлцүүлэн саналыг авч ажиллаа.

Хэлэлцүүлэгт оролцогчдын олонхи буюу 26 хүн Архи согтууруулах ундаа худалдахыг хориглох өдрийг сард нэг өдөр болгох, цагийн хязгаарыг 24:00 цаг байх саналыг гаргалаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%