Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"байгаль хамгаалах уламжлалт ёс" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2017-03-23

2017 оны 03 дугаар сарын 20

Байгальд ээлтэй хандлагыг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон иргэдэд сурталчлах, төлөвшүүлэх иргэдийн санаа бодлыг сонсох зорилготой “Байгаль хамгаалах уламжлалт ёс” сэдвийн хүрээнд сумын ИТХ-ын дэргэдэх иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг ЕБС-ийн биологийн багш Б.Баярцэцэг удирдан явуулсан бөгөөд хэлэлцүүлэгт ИТХ-ын Төлөөлөгчид, ЕБС-ийн багш сурагчид болон албан байгууллагын ажилтан албан хаагчдын төлөөлөл нийт 21 хүн хамрагдсан байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид

1.      Ой мод

2.      Ус чандмань эрдэнэ

3.      Ургамал, амьтан

4.      Нүүдэллэх ёс зэрэг үндсэн 4 сэдвийн хүрээнд ярилцаж өөрсдийн санал бодлоо хуваалцлаа.

                                                    


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%