Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2017-03-23

Багийн Засаг дарга нар Өмнөговь аймагт "Цэргийн бэлтгэл" сургалтанд хамрагдлаа.Тус сургалтаар “Батлан хамгаалах зорилт, үйл ажиллагаа”, “Зэвсэгт хүчний шинэчлэл өнөө ба ирээдүй”, “Цэргийн бүртгэл түүнийг зохион байгуулах”, “Цэргийн бэлтгэл үүрэгтний шилжилт хөдөлгөөнийг бүртгэх журам”, “Цэрэг татлага, халалт, гэрээт цэрэг элсүүлэх ажлыг зохион байгуулах”, “Цэргийн насны залуусын боловсрол, эрүүл мэндийг дээшлүүлэхэд багийн үүрэг оролцоо”, “Цэргийн дүйцүүлэх албаны төрөл, онцлог”, “Зарлан мэдээлэлтийн боломжит сувгууд, зарлан мэдээлэлт явуулах журам” гэх зэрэг цэргийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой чухал сэдвүүдээр сургалтыг зохион байгуулсан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%