Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: ЭРДМИЙН БАЯРАА ХИЙЛЭЭ

2017-03-24

Эрдмийн баяр-2017 баярын арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга Н.Буянхишиг оролцож хүүхэд багачуудынхаа эрдэм номын ариун үйлсэд амжилт хүсэж баяр хүргэлээ. А.Бадамцэцэг, О.Бадарч багштай 1"а", 1"б" ангийн 43 бяцхан сурагчид Эрдмийн баяраа хийж, сурсан мэдсэн зүйлээ аав ээж, ах эгч дүү нартаа үзүүлж байна. Сурлага, урлаг, спортоор бусдыгаа манлайлсан тэргүүний хүүхдүүдээ шалгаруулж, түргэн бодогч, уншигчдыг урамшуулж Өргөмжлөл , туузыг гардуулан өглөө. Бяцхан өхөөрдөм, хөөрхөн сурагчдын эрдмийн их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт ерөөе. сумын ИТХ, ЗДТГ 2017.03.24.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%