Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН АЖЛЫГ ХИЙЖ ДУУСГАЛАА

2017-03-27

Төв аймгийн ихэнх сумдаар хонины гоц халдварт цэцэг өвчин гарсныг орон нутгийн удирдлагуудаас шуурхай арга хэмжээ авч ажилласан бөгөөд үүнтэй холбогдуулан аймгийн засаг дарга Ж.Батжаргал захирамж гарган  гоц халдварт хонины цэцэг өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулан аймгийнхаа  27 сумын 2477.8 мянган толгой хонийг вакцинжуулахаар төлөвлөснөөс 6375 өрхийн 2455,7 мянган толгой хонийг хамруулж  99,1%-тай  вакцинжуулалтыг  дуусгалаа.  Вакцинжуулалтанд  120 ажлын хэсэг  116 малын эмч, 245 туслах ажилчин, 107 техник ажиллаж, вакцинжуулалтын ажлын хяналтын хэсэгт Хүнс хөдөө аж ахуйн газрын 12 мэргэжилтэн  27 суманд ажиллаж тарилгын явц, технологи, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч хамтран ажилласан байна.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%