Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Зөв зохистой хооллолт”өдөрлөг боллоо

2017-03-23

    Аймгийн ИТХ-ын нэрэмжит “Эрүүл иргэн” сарын аяны хүрээнд Орхон аймгийн Тогоочдын холбоо, 17-р сургууль хамтран “Зөв зохистой хооллолт” өдөрлөгийг 17-р сургууль дээр амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр 17-р сургуулийн багш, ажиллагсад 80 гаруй хүнийг хамарсан сургалтыг Монгол улсын мастер тогооч, инженер технологич С.Сарантуяа, Монгол улсын мастер тогооч, инженер технологич Ж.Цагаанцоож нар явууллаа. Сургалтын дараа эрүүл зөв, зохистой хоол, зуушаар үзэсгэлэн гаргаж,орц, норм хийх заавруудыг танилцуулж амталгаа явагдсан юм. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%