Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2017-03-29

       “Хоол, хүнс үйлдвэрлэлийн чанар хангалт” сэдэвтэй хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Уг хэлэлцүүлэг аймгйин ИТХ-ын дэргэдэх Иргэнийн танхим, Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран зохион байгууллаа. 
            Аймгийн Засаг даргын 2016-2020 оны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн  худалдаа үйлчилгээний салбарыг төрөлжүүлэн хөгжүүлж, эрүүл ахуйн орчин нөхцлийг сайжруулж, шударга өрсөлдөөнийг бий болгох,  зорилтыг хангах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт АЗДТГазрын Хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн, МХГ-ын улсын байцаагчид, ХХААГазрын мэргэжилтэн, Нийтийн Хоолны үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%