Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Байгаль орчин, экологийн бодлого хяналтын хороо аймгийн БОАЖГ-т ажиллав

2017-03-29

Байгаль орчин, экологийн бодлого хяналтын  хороо 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 09.00 цагт БОАЖГ-аас агаарын чанарын өнөөгийн төлөв байдал хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцлаа.

 

  Хуралд тус хорооны дарга П.Юра, М.Жаргалсайхан, Н.Батсайхан, Н.Лхагвасүрэн, С.Ганзориг нар оролцов.

Удирдамжийн дагуу ажилласан цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргаж 2017 оны 04 дүгээр сарын 07-ны дотор ИТХ-ын даргад танилцуулах юм. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%