Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын дарга, Төлөөлөгчид “дэнжийн эмнэлэг”-тэй танилцлаа

2017-03-30

Өнөөдөр /2017.03.30/ аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Батбаяр, Л.Эрхбаатар, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Отгонбат, М.Байгалмаа, Т.Чинзориг нарын хамтаар Баян-Өндөр сумын Дэнж багт орших БОЭТ-ийн Сэтгэц наркологи,  Сүрьеэгийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.
    Аймгийн ИТХ-ын Ээлжит VI хуралдаанаар хэлэлцэх “Эмч” дэд хөтөлбөр, Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр зэрэг томоохон бодлогын баримт бичгийг хэлэлцэхтэй холбоотойгоор салбарын байгууллагуудын удирдлагуудтай ийнхүү уулзаж байгаа юм.
   Уулзалтын үеэр нэлээд хэдэн санал, хүсэлтийг эмнэлгийн удирдлагуудын зүгээс гаргаж байлаа. Тухайлбал, энэ хоёр тасгийн байрлаж байгаа байранд 1996 оноос засвар үйлчилгээ хийгдээгүй, зөвхөн эмнэлгийн ажилчид өөрсдөө урсгал засвар хийдэг талаар хэлж байсан юм. Мөн сүрьеэгийн тасагт нэн шаардлагатай амьсгалын аппарат, зүрх судасны монитор, зарим нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж, мэргэжлийн оношилгоо, шинжилгээний аппарат байдаггүйгээс гадна хоёр тасаг дундаа нэг гал тогоотой нь сүрьеэгийн халдварт тасагтаа байрладаг зэрэг хүндрэлүүд байдаг байна. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%