Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“УЛААНБААТАР –МАРАФОН” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ЦОМ БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭСТ ШИЛЖЛЭЭ

2017-03-31

Жил бүр уламжлал болгон зохиогддог “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 4 дэх жилдээ болох гэж байна. Зохион байгуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар батлагдсан удирдамжийн дагуу  “Улаанбаатар Марафон-2017” цомыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, дэргэдэх харъяа хэлтэс алба, байгууллага аж ахуйн нэгжээр аялуулж эхэллээ. 

Өнөөдөр буюу энэ сарын 31-ны өдөр  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Иргэний оролцоо олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр хуваарийн дагуу дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгальд шилжүүлэн өгсөн юм. 
Нийслэлийн иргэдийн идэвхийг өрнүүлж өргөнөөр оролцуулах, нийслэл хотоо олон улсад сурталчлах болон дэлхийн хэмжээний тамирчдыг Монгол Улсад ирдэг болгох зорилготой уг тэмцээнийг 5 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдана.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%