Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СЭЛЭНГИЙН “УЛААН ИРВЭС” БОКСЫН КЛУБ УЛСЫН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ДЭД БАЙР ЭЗЭЛЖЭЭ

2017-04-04

     Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд зохиогдсон өсвөрийн боксчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд Сэлэнгэ аймгийн боксын “Улаан ирвэс” клубын баг тамирчид оролцож 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл медалийн эзэд болж багаараа хоёрдугаар байрыг эзэлсэн амжилт үзүүлжээ. Тус тэмцээн 3-р сарын 28-аас 4-р сарын 02-ны өдрүүдэд явагдаж 33 багийн 259 тамирчин оролцсоноос Сэлэнгийн “Улаан ирвэс” боксын клуб дээрх амжилтыг үзүүлж Улсын чанартай тэмцээнийг өнгөлжээ.

     Амжилтын эзэд болсон өсвөрийн боксчид маань аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Боксын холбооны тэргүүн Г.Бямбаад тэмцээн уралдаан бүрт нь дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлэн уулзлаа.

    Оролцсон тэмцээн уралдаан бүрээсээ олз омогтой, медалийн буухиатай ирж Сэлэнгэ нутгийнхаа спортын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа өсвөрийн тамирчиддаа аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Боксын холбооны тэргүүн Г.Бямбаа амжилт хүсч цаашдаа ч Сэлэнгэ нутгийнхаа нэрийг улс, тив, дэлхийд цуурайтуулж явахыг хүсэн ерөөлөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%