Дархан-Уул аймгийн ГХУСАЗСЗ-ийн хурал 2017.04.06-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх хорих 445 дугаар ангид боллоо. Хурлаар Олон нийтийн Цагдаагийн ажилтны 2016 оны ажлын тайлан, цаашид хийх ажил, Байгууллагын хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиож буй ажил, түүний үр дүн, аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2017 оны төлөвлөгөө гэсэн 6-н асуудлыг хэлэлцсэн байна. Олон нийтийн цагдаагийн ажилтнуудын чадавхийг цаашид нэмэгдүүлэх зорилгоор шинээр орж ажиллахаар хүсэлт гаргасан иргэдийг судалж авахдаа боловсрол, мэргэжил, бие бялдар, ур чадварыг нь гол шалгуур болгох.
Учир нь Цагдаагийн дамжааны сонгон шалгаруулалтад Олон нийтийн цагдаагийн ажилтнуудаас авах давуу талтай тул уг шалгуурыг хангасан иргэдийг авч ажиллуулах хэрэгтэй шаардлага байгааг энэ үеэр танилцуулж байсан юм. Олон нийтийн цагдаагийн ажилтны таних тэмдэг, хөдөлмөр аюулгүй байдлын хувцасны эдэлгээний норм хугацааг ЦЕГ-ын даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны 383 тушаалын 3 дугаар хавсралтаар баталж өгсний дагуу олон нийтийн цагдаагийн ажилтнуудад 2014 оны 10 сард 18 хүний хувцасны хангалтыг /18 сая төгрөг/ ГХУСАЗЗөвлөлөөс шийдвэрлэж өгчээ. Энэхүү хувцасны норм хугацаа дууссан учраас хувцасны хангалтыг шийдвэрлэх, шинээр олон нийтийн цагдаагаар ажиллах 6 олон нийтийн цагдаагийн ажилтны өдөр тутмын дүрэмт хувцасны асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байгааг танилцуулсан юм. Аймгийн ГХУСАЗЗ-ийн 2017 оны ажлын төлөвлөгөөнд: “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар дундын “Хамтарсан баг” –ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, иргэд, ТББ-уудын оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах” гэсэн ажил туссан байгаа юм. Энэ ажил Дархан сумын ГХУСАЗЗ-ийн 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан учраас “Хамтарсан баг-Иргэдийн амьдралд” аян зохион байгуулж, 2017 оны 2 дугаар улиралд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна
Мөн энэхүү хурлын үеэр тулгамдаж байгаа хариуцлагатай эргүүлийн шатахууны зардал, хөдөлгөөнт эргүүлийн шатахуун зардал, Буурал хангай, Түшиг уулын постыг өдөр болон шөнийн цагаар тусгай гэрэл дохиогоор тоноглох үүднээс гэрлэн дохионы зардал, дархан сумын ИТХ-ын төлөвлөгөөт ажлыг зохион байгуулахад зарцуулагдах зардал зэргийг нийт зөвлөлийн гишүүд дэмжсэн юм.
Аймгийн ГХУСАЗСЗ-ийн хурлын дараагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх хорих 445 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа. 1991 онд Монгол улсын Засгийн газрын 153 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэдэх жирийн дэглэмтэй хорих 435 дугаар анги байгуулагдаж байсан бол 2009 онд жирийн дэглэмтэй хорих 445 дугаар анги болон өөрчлөгджээ. 26-н жил болж байгаа уг хорих ангид өнөөдөр 77 албан хаагч ажиллаж байгаа бөгөөд 2013 онд цагдан хорих байранд их засварыг хийж 2016 онд өнгө сэргээх ажлуудыг хийжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх хорих 445 дугаар ангийн хүмүүжиж байгаа ялтнуудыг ажилтай байлгах үүднээс олон төрлийн сургалтыг явуулж мэргэжил олгож байгаа гэв. Тухайлбал мужаан, эсгий урлал, сийлбэр, оёдлын цехтэй хамтран сургалт явуулж сурсан мэдсэн зүйлсээрээ ялтнууд ор дэвсгэрийн даавуу, авдар, ташуур, түлхүүрийн оосор, эсгий таавчиг, хөөрөгний дайлан гээд олон төрлийн эд зүйлсийг хийж иргэдэд худалдаалдаг байна.