Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХҮҮХЭД ХАМГААЛАЛ”- ЫН АСУУДЛААР ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

2017-04-07

Хурдан морины уралдаан нь Монголын ард түмний төрт ёсны үнэт баяр цэнгээн байх уламжлалт хэв маягаасаа илүү өргөн цар хүрээтэй болж зөвхөн зун биш өвөл, хавар уралдаан зохиогдох болсноор хүүхэд унаж бэртэх тохиолдол гарч байгаа тул олон улсын байгууллагууд болон монголын ард түмэн ч уралдаанч хүүхдийн асуудалд анхаарал хандуулах болжээ.

Хурдан морины уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, амь насны асуудал хурцаар яригдах болсон энэ үед Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, аймгийн Морин спорт уяачдын холбоо, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс хамтран “Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, хүүхэд хамгаалал” сэдвээр зөвлөгөөнийг 04 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа болон Сэлэнгэ аймгийн зарим сумдын Засаг дарга нар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар болон даатгалын компаниудын төлөөлөл, мөн уяачид, уралдаанч хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүд оролцож байгаа юм. Олон талын бүрэлдэхүүнийг хамруулсан энэ зөвлөгөөнөөр хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, хүүхэд хамгаалал, цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцэж байна.

Энэ оны эхний улирлын байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 9 суманд 11  хурдан морины уралдаан зохион байгуулагдсан ба эдгээр уралдааны нэг нь аймгийн Засаг даргын захирамжаар, хоёр нь сумдын Засаг даргын захирамжаар зөвшөөрөгдсөн бол бусад уралдаанууд зөвшөөрөлгүй явагджээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%