Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨВ АЙМАГ 7 ХОНОГ БҮРИЙН ЛХАГВА ГАРАГИЙГ “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР” БОЛГОН ЗАРЛАЛАА

2017-04-12

Төв аймагт 7 хоног бүрийн Лхагва гарагийг “Нийгмийн эрүүл мэндийн өдөр” болгон зарлаж 27 сумандаа нэгэн зэрэг нээлтээ хийлээ. Зуунмод суманд болсон арга хэмжээнд аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын харьяа агентлаг, бодлогын хэлтсийн ажилчид албан хаагчид, иргэд өглөөний 6 цагт Мөнх-Алдарын талбайд жагсан алхалтад бэлтгэх зорилгоор бие халаах дасгал хийж, дараагаар нь тогтоосон чиглэлийн дагуу нарны алхалт хийлээ. Тус арга хэмжээний үеэр оролцогч байгууллагуудаас “Эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх аргачлал” өртөөчилсөн мэдээлэл, сурталчилгаа хийв. Тухайлбал “Өөрт зориулсан 30 минут урт наслалтын үндэс” уриатай идэвхтэй хөдөлгөөн нийтийн биеийн тамирын өртөө, “Өөрчлөлтийг өөрөөсөө” уриатай халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хооллолтын өртөө, “Эрүүл цэвэр орчин халдварт өвчнөөс сэргийлнэ” уриатай эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллах өртөө, “Амьдралын зөв алхам энгийн зүйлээс эхэлнэ” уриатай эрүүл мэндийг дэмжих зэрэг өртөөнүүдээр дамжуулан хүмүүст мэдээлэл хүргэлээ. Мөн аймгийн нутаг дэвсгэрт 7 хоног бүрийн тус өдөр согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон байна.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%