Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23,39 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН 700 ГАРУЙ СУРАГЧДАД ЖҮЖИГ ҮЗҮҮЛЛЭЭ

2017-04-13

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд ИТХ, ЗДТГ-ын захиалгаар “Алтан код” уран бүтээлийн нэгдлийн бүтээсэн “Үймээзэд тохиолдсон явдал” хүүхдэд зориулсан сургамжит жүжгийг Монголын хүүхдийн ордонд энэ сарын 13-ны өдөр дүүргийнхээ ерөнхий боловсролын 23,39 дүгээр дунд сургуулийн 1-5 дугаар ангийн 700 гаруй хүүхдэд үзүүллээ. 

Жүжгийн нээлтэд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ оролцож  хуран цугласан хүүхэд багачуудаа хандаж энэхүү жүжгийг ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор та бүхэнд хүргэж байгаа тухай хэлээд сурлагын өндөр амжилт хүсэн ерөөсөн юм. 

Энэхүү хүүхдийн сургамжит жүжиг нь аюулт ослын эх үүсвэр болсон гал түймрийн осол, ялангуяа ахуйн хүрээнд ихээр үйлдэгдэж байгаа халуун тогоо, цахим тоглоомын хор хөнөөлийг хүүхэд багачуудад ойлгуулж, урьдчилан сэргийлэх, энэ төрлийн аваар ослоос өөрийгөө болон найз нөхдөө хамгаалах ойлголт мэдлэгийг эзэмшүүлэх зорилготой юм. 
Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн 21 сургуулийн 1-5 дугаар ангийн 14080 хүүхэд багачуудад энэхүү жүжгийг хуваарийн дагуй үнэ төлбөргүй үзүүлэх юм байна. 












Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%