Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

KОЙКА-ИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-04-14

     Аймгийн Засаг Ш.Оргил KОЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч хатагтай Пак Сү Ён-ыг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага КОЙКА нь БНСУ-ын Засгийн Газрын буцалтгүй тусламжийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байгууллага юм. Энэ удаа KОЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас аймаг орон нутгийн ажил амьдрал, хэрэгжиж буй хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцах, сайн дурын гишүүн томилох хөтөлбөрийн танилцуулгыг хийхээр ирсэн байна. Тус байгууллагаас хэрэгжүүлдэг “Сайн дурын гишүүн томилох хөтөлбөр”-т хамрагдан ажиллаж байгаа сайн дурын гишүүн нь хамтын ажиллагаат улс оронтой мэдлэг, туршлагаасаа хуваалцах, бүс нутгийн нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийг идэвхжүүлэх, хоёр улсын соёлыг түгээх үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байна. Манай аймагт Койка-гийн 4 сайн дурын ажилтан БТСГ, Сүхбаатар сумын 5-р сургууль, 3, 4-р цэцэрлэг зэрэг байгууллагад ажиллаж байгаа юм. Өнөөдөр бас нэг ажилтан нэмэгдсэн нь Сэлэнгэ аймгийн ЭМГ-т ажиллах сувилахуйн ухааны мэргэжилтэн байв. Эдгээр гишүүд 2 жилийн хугацаатай ажиллана.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%