Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Фото мэдээ


нийт 93

Сэг зэмийн устгал, ариутгал, халдваргүйтэл хийлээ

2021-05-12 855
Өмнөгов аймгийн Засаг даргын 2021 оны 03 сарын 01- ны өдрийн А/218 дугаар захирамж, Сумын засаг даргын 2021 оны 04 сарын 19 өдрийн А/43 дугаар захирамжийн дагуу 2021онд зүй бусаар хорогдсон сэг зэмийн устгал халдваргүйтгэл хүн, мал амьтны гоц халдварт өвчин үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд мал амьтны сэг зэмийг устгах, бэлчээр, уст цэг, булаг шандны эхийг цэвэрлэж, халдваргүйтгэх ажлыг 2021 оны 04 сарын 26 ны өдрөөс 5 сарын 12 ны өдөр хүртэлх хугацаанд бод-809, бог-2437 сэг зэмийг цуглуулж булж, 32 цэгт ариутгал халдваргүйтгэл хийсэн.

Орон нутгийн хамгаалалтад авч, Геологи, уул уурхайн кадастрын системд бүртгүүллээ.

2021-05-07 859
Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ-ын төлөөлөгчид түүхэн шийдвэр гаргаж Сэврэй сумын газар нутгийг орон нутгийн хамгаалтанд авах шийдвэрийг 10 жилээр сунган гаргаж нутаг усаа уул уурхайн сөрөг нөлөөллөөс хамгаалж чадлаа. 2015 онд Сэврэй сумын ИТХ-аас тус сумын зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалтад авч байгаль дэлхийгээ унаган төрхөөр нь хадгалах, уул уурхайгаас үүсэх сөрөг нөлөөллөөс хамгаалах шийдвэрийг 6 жилийн хугацаагаар авсан хугацаа өнгөрсөн 2021.04.01 нд хугацаа дууссан ИТХ-ын төлөөлөгчид уг асуудлыг хэлэлцэн 10 жилийн хугацаагаар Орон нутгийн хамгаалтад авах шийдвэр гаргаж Геологи уул уурхайн кадастрын нэгдсэн бүртгэлийн системд бүртгүүлж албажууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%