2023-05-17
351
ТӨСӨЛ
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР. 2023 – 2030 ОН
Зорилго 1. Улс төрийн хүрээнд авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин
чармайлт, манлайлал, ил тод байдлыг төгөлдөршүүлнэ.
Зорилго 2. Олон нийтийн итгэлийг хүлээсэн авлигаас ангид нийтийн албыг
бэхжүүлнэ.
Зорилго 3. Авлигатай тэмцэх үйл ажилллагаанд иргэд, олон нийтийн
байгууллага, хэвлэл мэдээллийн бодит оролцоо, үр дүнтэй хяналтыг
бэхжүүлнэ.
Зорилго 4. Хувийн хэвшилд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлнэ.
Зорилго 5. Авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын хараат бус,
бие даасан байдлыг хангаж, аливаа нөлөөллийн эрсдэлийг бууруулна.
Зорилго 6. Авлигын гэмт хэргийн шинжийг хийдэлгүй тодорхойлох, хэрэг
хянан шийдвэрлэхтэй холбоотой эрх зүйн орчин, холбогдох хуулийн
зохицуулалтыг боловсронгуй болгоно.
Зорилго 7. Төсөв, санхүү, аудитын хяналтыг сайжруулан, худалдан авах
ажиллагаан дахь авлигын эрсдэлийг бууруулна.
Зорилго 8. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн
засаглалыг олон улсын жишигт нийцүүлэн, ил тод, үр ашигтай,
хариуцлагатай хяналтын тогтолцоог бүрдүүлнэ.
Зорилго 9. Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг олон нийтийн оролцоонд
тулгуурлан цогц байдлаар зохион байгуулна.
Зорилго 10. Гамшгаас хамгаалах, онц байдлын үеийн үйл ажиллагаа болон
үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий
байгууллагуудын үйл ажиллагаанд авлигаас урьдчилан сэргийлэх
тогтолцоо бүрдүүлнэ.