2024-11-18
45
✅Булган сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, сумын ЗДТГ-аас хамтран Булган сумын ЕБС-ын ахлах ангийн болон Политехникийн коллежийн сурагчдын дунд Хууль сурталчлах нэг өдөр буюу "ДЭВЖЭЭ" тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Уг тэмцээнд урилгаар Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Насандулам, Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нар хүрэлцэн ирж тэмцээнд оролцож буй хүүхдүүдэд амжилт хүсэж, үг хэлэв. Цаашид энэхүү тэмцээний хамрах хүрээг тэлж Аймгийн хэмжээний тэмцээн болгон зохион байгуулахаар болов.
"Дэвжээ" тэмцээний:
🥇Тэргүүн байр 3 дугаар сургуулийн 12а ангийн "ЗЭЭМАА" баг
🥈Дэд байр 3 дугаар сургуулийн 9а ангийн "ҮЛЭМЖ" баг
🥉Гутгаар байр 3 дугаар сургуулийн 12б ангийн "ЦЭЛМЭГ" баг
🌟Тусгай байранд 2 дугаар сургуулийн 9б ангийн "ХУУЛЬ САХИУЛАГЧИД" баг
"Хүүхэд хамгаалалд бидний оролцоо" сэдэвт эссэ бичлэгийн уралдааны:
🥇Тэргүүн байр 1 дүгээр сургуулийн 10б ангийн сурагч О.Бодьгэрэл
🥈Дэд байр 1 дүгээр сургуулийн 10б ангийн сурагч Б.Мөнхдолгор
🥉Гутгаар байр 3 дугаар сургуулийн 12б ангийн сурагч С.Мишээл
🌟Тусгай байранд 2 дугаар сургуулийн 7б ангийн сурагч Б.Тэмүүлэн нар тус тус байр эзэллээ.
Мөн сурагчдаа амжилттай бэлтгэн, идэвхтэй оролцуулсан багш нарыг шагнаж урамшуулав.
🥇Тэргүүн байр 3 дугаар сургуулийн багш Н.Адьяасүрэн
🥈Дэд байр 2 дугаар сургуулийн багш н.Туяацэцэг
🥉Гутгаар байр 1 дүгээр сургуулийн багш О.Дүүрэнжаргал нар.
Тэмцээнд оролцсон нийт хүүхдүүддээ баяр хүргэн цаашдын хичээл сурлагад нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.