Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Фото мэдээ


нийт 189

ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС Ээлжит бус цахим хуралдаан зарлаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдох асуудлуудыг хэлэлцлээ

2021-04-04 429
ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС Ээлжит бус цахим хуралдаан зарлаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдох асуудлуудыг хэлэлцлээ 1.Налайх дүүргийн Онцгой комиссын гишүүд “ Соvіd-19 " халдварын тархалт, идэвхтэй тохиолдлуудын тандалт судалгаа, цаашид халдварын тархалтыг хэрхэн хяналтандаа авах талаар хуралдлаа. Мөн иргэдийг “Соvіd-19” халдварын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамруулахтай холбоотой үйл ажиллагааны явц, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцэв. Ирэх Даваа гараг буюу 4 дүгээр сарын 5-аас эхлэн 18-49 насны иргэдийг вакцинжуулах болсон бөгөөд Дүүргийн Онцгой комисс шуурхай штабын үйл ажиллагааг хуваарийн дагуу зохион байгуулж, үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг үүрэгжүүлэх, дүүргийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг чанартай зохион байгуулах талаар холбогдох хэлтэс, албадуудад уялдаа холбоотой хамтран ажиллах үүрэг чиглэл өглөө.

БАЙГУУЛЛАГЫН НЯРАВ, НЯГТЛАНГУУДАД ЦАХИМААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-04-02 475
БАЙГУУЛЛАГЫН НЯРАВ, НЯГТЛАНГУУДАД ЦАХИМААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Халдварын дэгдэлт өндөр байгаатай холбогдуулан төрийн албаны сургалтууд бүгд цахим хэлбэрт шилжсэн. Өмнө нь дүүргийн Шуурхай штабаас байгууллагын харуул манаач нарт зориулж халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлийн арга зүйн сургалтыг зохион байгуулсан. Тэгвэл өнөөдөр /04.02-нд/ төрийн байгууллагын эд хөрөнгө хариуцагч нярав, нягтлангуудад дүүргийн Дотоод аудитын албанаас цахим хэлбэрээр сургалт зохион байгуулж ажиллалаа.

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН ҮНЭМЛЭХИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2020-09-30 634
ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН ҮНЭМЛЭХИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Уриалга

2019-01-28 868

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%