Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдид хуралдлаа

2017-05-11

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 9 дүгээр хурал болж байна. Ирц 57,1 хувьтай үргэлжилж байна. Хурлаар:
1. Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай
2. Нийгмийн даатгалын тасгийн ажлын тайланг сонсох тухай
3. Хамтарсан баг, зөвлөлийн ажлын тайлан сонсох тухай
4. Нийтийн биеийн тамир, спортын зөвлөлийн тайлан сонсох тухай
5. Энержи ресурс ХХК-тай хамтран ажиллах орон нутгийн зөвлөлийн ажлын тайлан сонсох тухай
6. Хөдөө аж ахуй, газар тариалан, бэлчээр усжуулалт хариуцсан мэргэжилтэний мэдээлэл сонсох тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%