Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн үр хүүхдэд хүндэтгэл үзүүллээ

2017-09-01

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх 80 жилийн ойг угтсан төлөвлөгөөт ажлуудыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас санаачлан зохион байгуулж байна. Энэ ажлын эхнийх болох улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх, тэдний санаа бодлыг сонсох, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор онол практикийн бага хурал зохион байгууллаа. Мөн хэлмэгдэгсэдийн ар гэрийхэнд хүндэтгэл үзүүллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%