Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэж бурхны ном хурлаа

2017-09-01

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх 80 жилийн ойг угтан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зүгээс төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэн сумын "Тус амгаланг машид дэлгэрүүлэгч хийд"-д бурхны ном хурууллаа. Уг буяны үйл ажиллагаанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба болон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн ар гэрийхэн оролцож, 108 зул барилаа

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%