Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Гэмт хэргийн гаралтыг бууруулахад иргэдийн оролцоо, цаашид зохион байгуулах ажил, арга хэмжээ" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2017-10-27

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Аймгийн Цагдаагийн хэлтэс, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, сум дундын Цагдаагийн хэлтэс хамтран иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх зорилгоор "Гэмт хэргийн гаралтыг бууруулахад иргэдийн оролцоо, цаашид зохион байгуулах ажил, арга хэмжээ" сэдэвт хэлэлцүүлэг 2017 оны 10 сарын 27-нд Цогтцэций суманд болж өнгөрлөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%