Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төрийн албан хаагчдын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

2017-11-28

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас санаачлан Монгол Улс тунхагласаны түүхт ой, анхны Үндсэн хууль батлагдсаны 93 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Төрийн албан хаагчдын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, хамт олны эв нэгдлийг сайжруулах, ар гэрийнхэнд өөрсдийн ажлыг танилцуулах үүднээс албан хаагчдын гэр бүлийн гишүүд, ахмад төрийн албан хаагчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%