Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЦОГТЦЭЦИЙ СУМЫН МАЛЧИД "Малчдын зөвлөгөөн" оролцож байна

2017-11-30

Өмнөговь аймагт 2 жил тутамд зохион байгуулдаг аймгийн 15 сумын "МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН" өнөөдөр аймгийн төв Даланзадгад хотод эхэллээ. Хөдөлмөрийн баатар, Улсын сайн малчин, мал аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж яваа малчид, хөдөлмөрчид нэг дор чуулж, мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна. 
Холбогдох албаны хүмүүс мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, төр засгийн бодлого шийдвэр, нийгмийн даатгалын тухай шинээр хэрэгжиж байгаа хууль, малын түүхий эдийг боловсруулах үйлдвэр малчдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж байна. Малчид иргэд мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг хийж, ЗӨВЛӨМЖ гарган холбогдох албаны хүмүүст хүргүүлэн бодит ажил болгосноор уг зөвлөгөөний үр дүн гарна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%