Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХДХВ, ДОХ-ТОЙ ТЭМЦЭХ ӨДРӨӨР АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-12-01

Олон улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдөр болдог. Энэ жил “Хүний эрхийг дээдлэе” уриан дор дэлхийн өдрийг тэмдэглэж байна. Харин Цогтцэций сумын хувьд уул уурхайн бүс, хөдөлгөөнт хүн ам ихтэй тул урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа тогтмол явуулдаг байна. Энэ өдрүүдээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлуудад бэлгэвч тараах, зөвлөгөө өгөх зэргээр ажиллав. Мөн нүүрс тээвэрлэлтийн машины жолооч нарт бэлгэвч тарааж өгөв.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%