Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГХУСАЗСЗ - Хөл бөмбөгийн тэмцээн боллоо

2017-12-03

Гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах ажлыг эрчимжүүлж, төр, олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, энэхүү арга хэмжээнд өсвөр үе, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх зорилгоор Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс санаачлан сумын ИТХ, ГХУСАЗСЗ-тэй хамтран сумын “Хөл бөмбөг”-ийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил футзалны хэлбэрээр 12-р сарын 01-нээс 03-ны өдрүүдэд анх удаа зохион байгуулав. 
Энэхүү тэмцээн нь “Амар амгалан сум-Цогтцэций” уриан дор “Нээлттэй өдөрлөг”-ийн арга хэмжээгээр эхэлсэн бөгөөд 9 аж ахуйн нэгж, байгууллагын 66 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс “Гашуун сухайт автозам” ХХК-ний О.Уранболор ахлагчтай “ГШАЗ” баг шагналт 4-р байр, орон нутгийн “Таван толгой” ХК-ний З.Наранзуяа ахлагчтай “Таван толгой” баг 3-р байр, “MCS интернейшнл” ХХК-ний Ц.Жодвоо ахлагчтай “Интернэйшнл” баг 2-р байр, Зэвсэгт хүчний 167-р ангийн Н.Энхтүвшин ахлагчтай “Stream” баг 1-р байрт тус тус шалгарав.
Тэмцээний өсөх ирээдүйтэй тамирчнаар “Цагаан шонхор” багийн тамирчин Ц.Буянжаргал, тэгш тоглогчоор “ГСАЗ” багийн тамирчин О.Уранболор, шилдэг хамгаалагчаар “Таван толгой” багийн тамирчин Н.Шинэхүү, шилдэг хаалгачаар “Шонхор” багийн тамирчин, Цагдаагийн дэслэгч Г.Жавхлан, шилдэг довтлогчоор “Stream” багийн тамирчин Н.Энхтүвшин, шилдгийн шилдэг тамирчнаар “Интернэйшнл” багийн тамирчин Ц.Жодвоо нар шалгарч, шагналын эзэд тодров. 
Тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажилласан сумын ИТХ, ГХУСАЗСЗ, “Мөрөөдөл” цогцолбор сургуулийн удирдлага, хамт олонд халуун талархал илэрхийлъе. 
Дараагийн тэмцээнийг 2018 оны 09-р сарын 18-ны өдрөөс 23-ны өдрүүдэд гурван насны ангиллаар зохион байгуулна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%