Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын удирдлагууд ард иргэдтэй уулзалт хийлээ

2017-12-06

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга түүний Тамгын газрын албан хаагчид, төсөвт байгууллагын удирдлагууд 2017 оны ажлын тайлангаа сумын иргэдэд тайлагналаа. Уг уулзалтад 300 гаруй иргэн оролцож, санал бодлоо хэллээ. Энэ үеээр сумын төсөвт байгууллагуудад тулгамдсан асуудал болон үйл ажиллагааны санад шүүмжийн талаар ярилцсан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%