Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагын зөвлөгөөн боллоо

2017-12-06

2017 оны 12 сарын 06-нд сумын төрийн албан хаагчдын сахилга хариуцлагын зөвлөгөөн боллоо. Энэхүү зөвлөгөөнөөр Монгол Улсын Засгийн газрын 01 тоот албан даалгаварыг сурталчлах, хэрэгжүүлэх талаар төрийн албан хаагчидтай санал бодлоо солилцож, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллахыг үүрэг болголоо. Мөн зөвлөгөөнд оролцсон төрийн албан хаагчдаас уриалга гаргасан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%