Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ажлын хэсэг Таван толгой тосгонд ажиллалаа

2018-03-09

Аймгийн ИТХ-аас агаарын бохирдол тоосжилтын улмаас Цогтцэций сумын Цагаан Овоо багийг нүүлгэн шилжүүлэх, "Эрдэнэс таван толгой" ХК-ийн барих 8,2 км автозам болон аймаг орон нутагтай хамтран ажиллах үйл ажиллагааг эрчимжүүлэх, тоосжилтыг бууруулах асуудлыг судлах ажлын хэсэг 3дугаар сарын 09-нд Таван толгой тосгонд ажиллалаа. Ажлын хэсгийнхэн тулгамдаж байгаа олон асуудлаар тосгоны иргэдийн санал бодлыг сонсов. Мөн ажлын хэсгээс Эрдэнэс таван толгой ХК-ийн удирдлагуудтай цаашид хийх ажлын талаар саналаа солилцлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%