Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-аас "Дархан бэр" шагнал гардууллаа.

2018-03-08

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг уламжлал ёсоор тэмдэглэн өнгөрүүллээ. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр 2017 оноос эхлэн ИТХ-ын нэрэмжит "Дархан бэр" шагналыг олгож байгаа билээ. Тус шагналыг жил бүрийн 3 дугаар сарын 08-нд гардуулдаг ба энэ жил 23 ээж шагнагдсан байна. Нийт шагнал авсан ээжүүддээ баяр хүргэе. Шагналын материалыг ИТХ-ын ажлын алба хүлээн авч Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн олгодог. Шагналаа авч амжаагүй ээжүүд ИТХ-ын ажлын албанд ирж авна уу.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%