Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2018-04-05

2018 оны 04 дүгээр сарын 05-нд ИТХ-ын Тэргүүлэгчдийн 6 дугаар хурал боллоо. Тус хурлаар 1. "ШИНЭ ЦОГТЦЭЦҮҮД" ТББ-аас ирүүлсэн төслийг хэлэлцэх 2. Т.Борын нэрэмжит ЕБС-ийн 2017 оны ажлын тайлан мэдээлэл сонсох 3. Мөрөөдөл 6 дугаар сургуулийн 2017 оны ажлын тайлан мэдээлэл сонсох 4. Сум Дундын Цагдаагийн хэлтэсийн 2017 оны ажлын тайлан мэдээлэл сонсох 5. Гал унтраах 44 дүгээр ангийн 2017 оны ажлын тайлан мэдээлэл сонсох гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. Хуралд төлөөлөгчид оролцон хэлэлцэж байгаа асуудлуудаар санал бодлоо солилцлоо. Байгууллагуудын ажлын тайлан мэдээллийг сонсож тулгамдаж байгаа асуудал цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар  ИТХ-аас зөвлөмж хүргүүлэн ажиллалаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%