Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШИНЭ БАГ төслийг хэрэгжүүлэх салбар зөвлөл хуралдлаа

2018-05-01

АИТХ-аас батлан хэрэгжүүлж буй ШИНЭ БАГ төслийг хэрэгжүүлэх салбар зөвлөл хуралдан энэ төслийн хүрээнд зарлагдсан ШИНЭ ГУДАМЖ болзолт уралдаанд ШИНЭ ХОТХОН гэр хорооллыг сонгон авч хэрэгжүүлэхээр боллоо. Тус гэр хорооллын иргэдтэй хийх уулзалт товыг гарган УРИАЛГА болон урилгыг хүргүүлээд байна. Мөн  ШИНЭ ХОРООЛОЛ уралдаанд ЦЭЦИЙ ХОРООЛЛЫГ оруулахаар шийдвэрлэсэн байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%