Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2019-06-17

Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр төрийн албаны шинэтгэл, төрийн албаны тухай хууль, холбогдох дүрэм, журмыг сурталчлан таниулах ажлын хүрээнд ТАЗ-ийн гишүүн С.Цэдэндамбаар ахлуулсан ТАЗ-ийн ахлах референт Б.Пүрэвдагва, ТАЗ-ийн шинжээч Д.Нармандах, Э.Мөнхгэрэл, НҮБ-ыж төслийн зохицуулагч Бадамханд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2019.06.16-19 ний өдрүүдэд Увс аймагт ажиллаж байна. 
Ажлын хэсэг Увс аймгийн төрийн захиргааны байгууллагын 90 гаруй албан хаагчдад “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”, “Төрийн албаны тусгай шалгалт”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц бүрдүүлэх журам”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”, “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах эрх зүйн зохицуулалт”,”Маргаан шийдвэрлэх журам, анхаарах асуудал” зэрэг сэдвүүдээр сургалтыг зохион байгуулан, Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж хүний нөөцийн шийдвэртэй холбоотой хяналт шалгалт хийж мэргэжил, арга зүйн зөвлөгөөг өгч ажиллаж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 50
49 / 98%
1 / 2%